"Хүүхэд нас" тоглолт

Манай сургуулийн сурагчдын оролцооны байгууллага "Таван цагираг" клубын сурагчдын зохион байгуулсан "Хүүхэд нас" тоглолт амжилттай боллоо.Таван цагираг клубын сурагчиддаа амжилт хүсье

НУЗАН-д баяр хүргэе

Жил бүр уламжлал болгон зохион байгууллагддаг илтгэлийн уралдаанд манай сургуулийн Д.Биндэрьяа ахлагчтай НУЗАН-ийн бичсэн илтгэл аймагт 3-р байр эзэлсэн тул баяр хүргэе.

Хими Биологийн багш Ч.Ариунцэцэгт баяр хүргэе

2012 оны багш нарын ур чадварын тэмцээнд манай сургуулийн хими ,биологийн багш Ч.Ариунцэцэг  амжилттай оролцож аймгийн хэмжээнд 2-р байр эзэлсэн тул баяр хүргэе.

Аймгийн "Шилдэг удирдагч" сурагч

Манай сургуулийн сурагчдын оролцооны байгууллага "Таван цагираг" клубын удирдагч сурагч 9а ангийн сурагч А.Агиймаа нь 2012 оны аймгийн "Шилдэг удирдагч " сурагчаар шалгарсан тул баяр хүргэе.

Багш нарын ур чадварын тэмцээн боллоо

Жил бүр уламжлал болдог багш нарын ур чадварын уралдаан манай сургууль дээр амжилттай болж өнгөрлөө.

Тус тэмцээнд Дунд ангийн багш нараас Биологийн багш Ч.Ариунцэцэг 

Бага ангийн багш нараас 5-р ангийн багш О.Энхтуул нар 1-р байр эзэллээ.

Мэдээ,мэдээлэл

2012 оны 01-сарын-23-24-ны хооронд аймгийн БСГ-ын арга зүйч Б.Батзаяа манай сургуулийн нийт багш нарт

" Цахим сургалт "-ыг зохион байгуулж амжилттай өндөрллөө. Энэхүү сургалтанд байгууллагын удирдлагууд болон нийт багш нар байрын багш, номын санч нар хамрагдаж техник технологи хөгжиж буй мэдээллийн эрин зуунд хэрэгтэй  зүйлсийг сурч мэдэж авсандаа маш сэтгэл хангалуун байна. Сургалтыг зохион байгуулсан арга зүйч Б.Батзаяадаа цаашдын ажил хөдөлмөрт нь өндөр амжилт хүсье.

Манай сургуулийн бүтэц бүрэлдэхүүн

      1.Захиргаа, удирдлагын алба

Захирал:М.Урантуяа  Сургалтын менежер:Ц.Нарангэрэл Нийгмийн ажилтан: Ж.Алтангэрэл

       2.Сургалтын алба

Бага боловсролын ЗАН: 1-р ангийн багш Б.Оюунсүрэн, 2-р ангийн багш О.Өлзийтуяа ,3-р ангийн багш Т.Азжаргал, 4-р ангийн багш О.Энхтуул, 5-р ангийн багш З.Оюунгэрэл

Нийгмийн ухааны ЗАН:Монгол хэлний багш Д.Биндэръяа, Орос-Англи хэлний багш-Ч.Баяржаргал,Биеийн тамирын багш-Л.Төмөр-Арслан, Технолгийн  багш-П.Оюунчимэг, Түүх-Уранзохиолын багш-А.Сайнбаяр

Байгалийн ухааны ЗАН:Хөгжим бүжгийн багш-З.Оюунчимэг,Математикийн багш-Н.Март,Мэдээлэлзүйн багш-Б.Наранбадрах, Хими-Биологийн багш-Ч.Ариунцэцэг, Газарзүйн баш-Ц.Оюунчимэг

      3.Аж ахуй үйлчилгээний алба: Нябо-Д.Болор,Байрын багш-Д.Алтанцэцэг, Номын санч-Б.Цэцэгдэлгэр, аж ахуй-Ж.Батхүрэл, үйлчлэгч-Д.Ганхуяг, Слеасарь-П.Янсанжав,М.Чулуунсүх,Л.Баяраа, Галч-Б.Алтанцэцэг,Д.Амараа, Б.Баярсайхан Тогооч-Б.Уранчиимэг, Дотуур байрын үйлчлэгч-Б.Баярмаа, А.Баярмаа

 

Манай сургуулийн сүлд дуу

             Үг: Г.Долингор                       Асгатын сургууль                                 Ая:Д.Чулуун

 

Ухаант мэргэн багшийн зааснаар

Эрдэм цацруулах гэгээн өглөө

Ундран оргилох эрдмийн шимтэй

Үерхлийн өлгий ариухан сургууль

 Дахилт: Улаан дэлийн дунд сургууль

             Улсдаа эрдэмтэй мэргэдийн өлгий

             Асгатын минь ээлтэй сургууль

             Амьдралын минь гэгээн харгуй

Мөнгөн хонхны уяхан эгшиг хангинасан 

Мөрөөдөл хүслийн жолоо дээшээ

Хүлгийн тоостой хүүхдийн аялгуу

Хүмүүн бидний баярын жавхаа

  Дахилт: Улаан дэлийн дунд сургууль

              Улсдаа эрдэмтэй мэргэдийн өлгий

              Асгатын минь ээлтэй сургууль

              Амьдралын минь гэгээн харгуй

 

 

Захирлын мэндчилгээ.

Монгол орныхоо хөгжил дэвшилд хувь нэмэр оруулж яваа эрхэм төгсөгчид,номын өгөөж буяныг харамгүй хайрлагч эрдэмт мэргэн   багш нар,суралцах ая тухтай орчин бүрдүүлэгч ажилч хичээнгүй ажилтанууд,цаг мөч  тутам танин мэдэхүйн баясал эдлэн бясалгагч сурагч та бүхэндээ эрүүл энх,аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе

Бидний тухай

 

 

Асгат сумын сургуулийн түүхээс

Сүхбаатар аймгийн Асгат сумын Г.Сүхбаатарын нэрэмжит ерөнхий боловсролын сургууль нь 1938 онд "Хөтөлийн хошуу" гэдэг газар Лувсангийн Шинэ-Осор багштай 10 сурагчтай 2гэртэйгээр байгуулагдаж байсан.
1940 оноос Бөөрийн төвд сум төвлөрсөн үед сумын 2 байшинд Улсын бага сургууль болж өргөжин 60 орчим сурагчид суралцаж байжээ.
1973-1974 оны хичээлийн жилээс эхлэн бага сургуулийн материаллаг бааз дээр түшиглэн 8 жилийн сургууль болон өргөжиж үйл ажиллагаагаа явуулж байжээ.
2008 онд Шинжлэх ухааны доктор Гүнжийн Сүхбаатарын нэрэмжит болсон түүхтэй

(Нийт: 11)